Monday, October 25, 2010

“Гурван сор" ХХК –ийн "Gs Cashmere" Бренд



“Гурван сор" ХХК –ийн "Gs Cashmere" Бренд
“Таныг загвараар илэрхийлж, чанараар таниулж, өнгөөр чимнэ”
уриатай “ Гурван сор” компани нь анх 2005 онд байгуулагдаж цэвэр 100 хувийн ноолууран болон, тэмээний ноосон утсаар жилдээ 200-аад загварын 10000 мянга гаруй ширхэг  сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлснээр ноолуурын  салбарт тодорхой хувь нэмрээ оруулж ирлээ.
  Манай компани  2010 оноос техник, технологийн шинэчилэл хийж компьютерийн  удирдлагатай ,иж бүрэн автомат сүлжих машин сууриллуулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал  даруй 2 дахин нэмэгдэх бололцоотой болсон. Манай компани нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрэн хангагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
   Өөрийн нэрийн “GS Cashmere “брендийн шинэ загварын бүтээгдэхүүн гаргаж ,хэрэглэгч, худалдан авагч нарын хүссэн өнгө, хэмжээгээр үйлдвэрлэж ,ноолууран ,ноосон бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар цэвэрлэж,сэргээн засварлах, загвар солих үйлчилгээг үзүүлж  байна.
 Бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод  УИД, Улаанбаатар ИД, Монголд үйлдвэрлэв дэлгүүрүүдээр борлуулахаас гадна Дархан, Эрдэнэт хотод нэрийн дэлгүүрээ нээн ажиллуулж байна.
Манай бүтээгдэхүүнтэй улам ойр танилцах бололцоог хэрэглэгчдээ олгохын тулд бүтээгдэхүүний загварын католог гарган , тодорхой цаг хугацааны хямдрал үзүүлэх,  Үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зэрэг сурталчилгааны үйл ажиллагаа явуулахаас  гадна , урамшуулалын төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж , хөнгөлөлтийн “Ил захидалыг хэрэглэж байгаа нь тэдний талархалыг хүлээж байна.
 Цаашид  Интернет худалдааг хөгжүүлэх, “Cashmere service” үйлчилгээг  бие даасан хэлбэрээр зохион байгуулах ,гадаад дотоодын зах зээлд “GS Cashmere “брендээр танигдсан сүүлийн үеийн загвар бүхий ноолуур, тэмээ, хонины ноосон сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.